Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Танилцуулга


2014 оны 03 сарын 13 өдөр. 20:03

Ажилчны районы Гэгээрлийн хэлтэс нь 1965 онд байгуулагдаж, хэлтсийн дарга, нягтлан бодогч гэсэн хоёр орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан байна.

Гэгээрлийн хэлтсийн анхны даргаар С.Самдан  1965-1966  онд,  А.Бямбаа 1966-1968 онд Б.Гончиг 1968-1981 онд Г.Маналжав  1981-1984 онд С.Мажиг 1984-1991 онд Б.Ганбат 1991-1992  онуудад ажиллаж байсан. 

1992 оноос Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэсд боловсрол хариуцсан мэргэжилтэнтэй болж, Гэгээрлийн  хэлтсийг  татан  буулгасан байна.  

Боловсролын тухай багц хуулинд орсон өөрчлөлтийн дагуу   Засаг даргын  2008 оны  03  дугаар сарын  26-ны өдрийн 91 дүгээр   захирамжаар  Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс байгуулагдсан.

Боловсролын хэлтсийн даргаар Ц.Отгончимэг 2008-2009 онд, Б.Алтанцэцэг 2009-2010 онд, Ц.Отгончимэг 2010-2012 онд, С.Эрдэнэчимэг 2012-2017 онд тус тус ажиллаж  байсан. Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2017 оны 02 дугаар сараас  эхлэн Ж.Отгонхорлоо  дарга томилогдон ажиллаж байна.

2009 онд анх  5  хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан хэлтэс маань 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн  6  хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Боловсролын хэлтсийн  дарга  Ж.Отгонхорлоо, статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах  мэргэжилтэн Ц.Батбаяр, албан ба насан туршийн  боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадэмбэрэл, бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Алтанчимэг, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан  мэргэжилтэн Ж.Шинэбаяр нар  хамтран Боловсролын салбарын шинэчлэлийн бодлого төлөвлөлтийг орон нутагт  зохион байгуулан иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх үүргээ амжилттай хэрэгжүүлэн  ажиллаж байна.

Хүүхэд бүрийг сонирхсон зүйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж буй зүйлдээ  бүтээлчээр  ханддаг чадварт суралцан, хөгжих боломжийг олгох зорилготой сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр, Хүүхэд бүрийг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмшин, шинжлэн судлах, бие даан бүтээлчээр суралцах арга барилтай  монгол  хүн, иргэн болж төлөвших боломжийг олгох зорилготой бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

 Боловсролын хэлтсийн хамт олон ажил үйлсээрээ манлайлж 2015 онд Нийслэлд дэд байранд шалгарч байсан.

Овог нэр

Албан тушаал

Ажлын утас

Цахим шуудангийн хаяг

Өрөөний дугаар

Утасны дугаар

1

Ж.Отгонхорлоо

Дарга

342470

ojariimaa@gmail.com

805

88091607

2

Ц.Батбаяр

Статистик мэдээ, хяналт-шинжилгээ үнэлгээ, хариуцсан ахлах мэргэжилтэн

342472

bataa369@yahoo .com

804

93070054. 99089101

3

Д.Чинбаатар

Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн

342472

d_chinbaad@yahoo.com

804

93096573

4

Ж.Алтанчимэг

Төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

342472

altushka_12@yahoo.com

804

99167858 88087348

5

Ж.Шинэбаяр

Сургуулийн өмнөх боловсролхариуцсан мэргэжилтэн

342472

shineesensee146@yahoo.com

804

99013079

6

Б.Лхагвадэмбэрэл

Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн

342472

Lkhagva19@yahoo.com

804

99142798

 

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
ШУДАРГА ЁС БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР,ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2014-11-26 10:08
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр541
  • өчигдөр741
  • нийт307813