Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ –СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ II ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


2018 оны 01 сарын 11 өдөр. 23:41
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн боловсролын хэлтэс, Монгол Улсын боловсролын Их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургууль  хамтран “Тогтвортой хөгжил –сургуулийн өмнөх боловсрол  үндэсний II  зөвлөгөөн”-ийг  2018 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 73 төлөөлөгч оролцсон.
Зөвлөгөөнийг   нээж  УИХ-ын гишүүн ,Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа  үг хэлэв. 
Зөвлөгөөнийн эхний өдөр нэгдсэн хуралдаан болж дараах илтгэлүүдийг танилцуулж, сургуулийн өмнөх боловсролын талаар тулгамдсан асуудлын талаар оролцогчдын саналыг сонслоо. Үүнд: 
“Тогтвортой хөгжил-сургуулийн өмнөх боловсрол” Илтгэгч  УИХ-ын гишүүн ,Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа
“Боловсролын систем ба өнөөгийн сорилт” Илтгэгч Систем судлаач Б.Банзрагч     / Ph.D /
“Тулгамдсан асуудал ба шийдэл –Эрх зүйн шинэчлэл “ Илтгэгч Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын яамны СӨБ бодлогын газрын дарга С.Болормаа / Ph.D /
“Багшийн хөгжил –хүүхдийн ирээдүй” Илтгэгч: СУБИС-ын СӨБСургуулийн захирал Л.Ганцэцэг дэд профессор 
“СӨБ сургалтын хөтөлбөрийн агуулга-Хүүхдийн хөгжилд “ Илтгэгч  Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл / Ph.D /
“Хүүхдийн хөгжилд гэр бүл,эцэг эхийн оролцоо” Илтгэгч “Гэр бүл” сэтгүүлийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ / Ph.D /
“Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” Илтгэгч: АШУҮИС –ийн багш , Монгол Улсын гавьяат багш Ч.Цолмон / Ph.D /, ШУТИС-ийн  Үйлдвэр технологийн  сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав / Ph.D /нар  илтгэлийг сонсголоо.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр  салбар хуралдаан зохион байгуулагдан нийт оролцогчид 6 чиглэлээр санал бодлоо солилцон, гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулан баталсан. Салбар хуралдаан дараах чиглэлээр зохион байгуулагдсан.
1-р салбар хуралдаан: “ Багшийн хөгжил”
2-р салбар хуралдаан : “Стандарт , агуулга“
3-р салбар хуралдаан: “ Хүүхдийн хөгжил “ 
4-р салбар хуралдаан :  “ Гэр бүл –Хүүхдийн хөгжлийн орчин”
5-р салбар хуралдаан : “ Хоол тэжээл –Аюулгүй байдал” 
6-р салбар хуралдаан: “ Хамтын ажиллагаа” сэдвүүдийн хүрээнд нийт 19 илтгэл танилцуулж, гарсан санал дүгнэлтийг зөвлөмжид тусгалаа.
“Тогтвортой хөгжил-cургуулийн өмнөх боловсрол” үндэсний
зөвлөгөөний  “Багшийн хөгжил –I”салбар хуралдаан


Оролцогч байгууллагууд:
СӨБС
ХУД-ийн Боловсролын хэлтэс
ХУД-ийн Төрийн өмчийн цэцэрлэгүүд
Үзэсгэлэн
ХУД: “Багшийн нийгмийн асуудал” шторк
ХУД:“Цэцэрлэгийн багшийн бүтээлийн сан” шторк
ХУД: “Судалгааны ажил” шторк
ХУД: “Цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн”шторк
ХУД-ийн 53, 189 цэцэрлэгийг багш нарын бүтээл 

Үзүүлэх ажил:
“Усны ухаалаг хэрэглээ ба бяцхан хуримтлал”илтгэл  
209-р цэцэрлэг Багш Б.Маралмаа, Б.Долгорсүрэн
ХУД-ийн 28-р цэцэрлэгийн төсөлт ажил
Зөвлөгөөний үеэр Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд 4 чиглэлээрцахим бүтээлийн үзэсгэлэн гаргаж, зөвлөгөөнд оролцогчдод үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулав.
Мөн “Багшийн хөгжил”  салбар хуралдаанд Хан-Уул дүүргийн 209-р цэцэрлэгийн багш Б.Долгорсүрэн, Б.Маралмаа нар “Усны ухаалаг хэрэглээ  ба бяцхан хуримтлал”  сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.


БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр269
  • өчигдөр964
  • нийт828175