Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 4 ДҮГЭЭР ШАТНЫ ТӨСЛИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


2019 оны 01 сарын 08 өдөр. 09:10
БСШУСЯ-наас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 4-р шатны төсөл хэрэгжих болсныг БСШУСЯ-наас зарласан.
Бага боловсролын хэмжээнд хамгийн тулгамдаж буй асуудлыг шийдэх оновчтой арга замыг сургууль бүр өөрсдөө тодорхойлж, дэвшүүлэх замаар дөрөвдүгээр шатны төсөл хэрэгжих юм.
4-р шатны төсөлд оролцох ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын нийт багш, сургалтын менежер, сургуулийн захирал, нягтлан бодогч нарт зориулсан арга зүйн сургалт Хан-Уул дүүргийн хэмжээнд 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
1-р сарын 7-ны өдрийн сургалтын онцлог нь Дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургуулийн захирал, нягтлан бодогч нарт зориулан зохион байгуулж, багш нартаа хэрхэн зөвлөж туслах, худалдан авалт болон санхүүгийн тайлан мэдээ гаргах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Энэхүү төсөл маш үр дүнтэй, багш, удирдлага, сурагч, эцэг эхийн хамтын оролцоо чухал гэдгийг цохон тэмдэглээд 1,2,3-р шатанд Хан-Уул дүүргийн ЕБС-иудад нийтдээ 31 төсөл хэрэгжиж, 197.519.290 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэн бага боловсролын сургалтын чанарт ахиц гарсан талаар дурдаж, 4-р шатны төслөө сайн боловсруулан бичиж амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө”. Сургалт Дүүргийн хошой тэргүүний 52-р сургууль дээр зохион байгуулагдаж, нийтдээ 39 хүн оролцсон. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2,3-р шатанд 52-р сургуулийн хамт олны хэрэгжүүлсэн “Миний найз ном”, “Багшаа бид хийе” төслийн үр дүн, төслөө цааш тогтвортой үргэлжүүлэн ажиллуулж байгаа талаар төслийг хариуцан ажилласан багш нар мэдээлэл хийж үзэсгэлэнгээ дэлгэж бусдад туршлагаа түгээн дэлгэрүүллээ. Төвийн бүсийн 15,75-р сургуулийн бага, дунд ангийн 43 багш тухайн үзэсгэлэнг үзэж сонирхов.
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр561
  • өчигдөр2637
  • нийт973301