Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

“СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.


2018 оны 04 сарын 27 өдөр. 08:44

“СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ”
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.9-д "Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний загвар" төсөл хэрэгжүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл, баталгаат хоол хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлнэ” гэж заасан.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачлагаар НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БЗД-ийн 84 дүгээр сургууль дээр “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.   

Тус хэлэлцүүлгийн зорилго нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт шаардлагад нийцсэн сургуулийн өдрийн хоолоор үйлчлэхэд цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхэд оршино.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НБГ-ын дарга Ж.Гантулга, ШУТИС, ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, НЗАА, НМХГ, НЭМГ, НӨХГ, НХХААГ, Дүүргүүдийн Худалдаа үйлчилгээ, Боловсрол, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ОНӨААТУҮГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд, ЕБС-ийн захирлууд, сургуулийн гал тогоо түрээслэгчдийн төлөөлөл оролцож үдийн цайны хэрэгжилт, тогтолцоог сайжруулах тал дээр санал бодлоо солилцон, цаашид үдийн цайг үдийн хоол болгох боломж, хооллолтоор дамжуулан хүүхдийн бие махбодын болон оюун ухааны хөгжлийг дэмжиж, бие, сэтгэхүйн хувьд эрүүл иргэнийг төлөвшүүлэх, цаашид тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцаж, хэлэлцүүлэг хийлээ.

Манай улс 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч нийслэлийн сургуулиудын 86,7% нь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд халуун хоолоор  үйлчилж байна. Гэвч шаардлага хангахгүй орчинд хоол, цайны үйлчилгээ эрхлэх нь сурагчдын эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай.

Улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын нэгэн баталгаа тул төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн үздэг. Хоол хүнс нь хүний дотор эрхтэнд төдийгүй бүх бие, тархинд,  цаашилбал үр удамд дамжин нөлөөлдөг хүний нийгмийн оршин тогтнохын үндэс учир үндэсний аюулгүй байдлын чухал үзүүлэлтийн  нэг юм.

Хоол хүнсний илчлэг болон тэжээллэг чанар, зөв зохистой хооллолт, хүнсний бүтээгдэхүүний өртгийг тооцох талаар сургуулийн удирдлага, хөтөлбөр хариуцаж байгаа багш, ажилчдын мэдлэг дутмаг, буруу ойлголттой байгаас хоол хүнсний хэмжээ чанар, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг анхаардаггүй, бүтээгдэхүүний бодит болон нийлүүлж буй өртгийн зөрүүг тооцдоггүй асуудлууд үүсэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс үдийн цайтай холбоотой тулгамдсан асуудлуудад цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж боловсруулж гаргасан нь хэлэлцүүлгийн гол онцлог боллоо. Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, сургуулийн захирлуудын төлөөлөлтэй оролцож санал бодлоо солилцсон байна.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Сургалтын менежерүүдэд:2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах чиглэлийн дагуу албан бичигтэй танилцана уу. Чиглэлийг эцэг эх, асран хамгаалагч нарт цахимаар дамжуулан суралцагч бүрт хүрсэн эсэхэд хяналт тавьж ажиллана уу.
2020-02-01 00:17
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД “ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТАЙ БОЛЛОО
2020-01-31 23:44
2019-2020 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ
2020-01-31 23:38
ЕБС, СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН АНХААРАЛД
2020-01-31 23:26
СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
2019-12-03 20:47
БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ОЛГОХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ 2019
2019-05-15 23:11
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН A/156 дугаар ТУШААЛ /СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИГЧДЭД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ/
2019-05-15 23:02
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2019-05-15 19:25
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1141
  • өчигдөр1258
  • нийт1624860