Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО


2019 оны 09 сарын 02 өдөр. 08:31

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 119 цэцэрлэгт 17700 гаруй хүүхэд хүмүүжиж, төрийн болон төрийн бус өмчийн 38 сургуульд 30800 гаруй сурагч хичээллэнэ.

2019-2020 онд нийт 1280 суудлын хүчин чадалтай 3 сургуулийн өргөтгөл /52, Буянт-Ухаа цогцолбор сургууль, 114/ ашиглалтанд орох бөгөөд дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байсан сургуулиуд 2 ээлжээр хичээллэх боломжтой болсон байна.

Мөн 2019-2020 оны хичээлийн жилд 2 цэцэрлэгийн барилга / 4 дүгээр клиник сувилал, 28 дугаар цэцэрлэг/, 3 цэцэрлэгийн өргөтгөл /49, 53, 73 дугаар цэцэрлэг/ тус тус ашиглалтад орсноор нийт 740 ор нэмэгдэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 01-ний хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын нийт удирдлагууд, хороодын Засаг дарга нар  хүндэтгэл үзүүлж нийт сургуулийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчдэд баярын мэнд хүргэж, амжилт хүслээ.

Энэ хичээлийн жилд  1 дүгээр ангид шинээр 5100 гаруй сурагч сургуулийн алтан босгоор алхан орж эрдэм номыг анхлан үзэж байгаа бөгөөд  Засаг даргын 2017-2020 оны "Зөв хүүхэд-Зөв ирээдүй" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрт “Миний анхны дэвтэр”-ийг гардуулан өгч сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Түүнчлэн эх орны маань ирээдүй болсон бяцхан иргэдийн аюулгүй байдлыг хангаж хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх цацруулагчтай үүргэвчний уутыг бага ангийн сурагчдад гардуулан өгч, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хараа хяналтыг сайжруулан, багш нартай нягт хамтран ажиллахыг дүүргийн удирдлагуудын зүгээс уриаллаа.

1 дүгээр ангийн сурагчид анхны хичээлээ “Миний анхны дэвтэр” дээрээ мөрөөдлөө зурж эхлүүллээ. Хүүхэд багачууд маань ирээдүйд нисгэгч, эмч, багш, цагдаа болох зорилго мөрөөдлөө зурагт буулгаж байснаас гадна хүүхэд бүхэн “Сайн хүн болно” хэмээн итгэлтэйгээр хариулж байлаа.



Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ОЛГОХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ 2019
2019-05-15 23:11
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН A/156 дугаар ТУШААЛ /СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИГЧДЭД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ/
2019-05-15 23:02
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2019-05-15 19:25
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1725
  • өчигдөр1441
  • нийт1254224