Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

“ АВЬЯАСЫН ХУР-2018 ” БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО


2018 оны 04 сарын 28 өдөр. 22:14

Хан-Уул дүүргийн  Боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан ЕБС-ийн зурагзүй технологийн багш, сурагчдын дунд "АВЬЯАСЫН ХУР-2018" шилдэг бүтээл шалгаруулах уралдааны хоёрдугаар шат 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 дугаар сургууль дээр амжилттай боллоо. Бүтээлийн уралдааны зорилго  нь үндэсний биет болон биет бус соёлын өвийг уламжлан хөгжүүлэх, багш,сурагчдыг авьяас чадварыг тасралтгүй хөгжүүлэн дэмжин үнэлэх, сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд байлаа. Энэхүү арга хэмжээнд Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, 15 дугаар сургуулийн захирал Ө.Шүрэнцэцэг, дүүргийн дизайн технологийн судлагдахууны ахлагч 75 дугаар сургуулийн багш Д.Наранцэцэг болон багш, сурагчдын төлөөлөл оролцов.

“Авьяасын хур” бүтээлийн уралдааныг анхлан Монгол улсын зөвлөх, зурагзүй технологийн ахмад багш, АБТА Ц.Батбуян багш зохион байгуулсан. Эдүгээ 13 дахь жилдээ зурагзүй дизайн технологийн олон арван авьяаслаг багш, сурагчдын шилдэг бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах зорилготой  дүүргийн хэмжээний томоохон  ажил болон өргөжиж байна.

Уралдаан 2 үе шаттай явагдаж багш, сурагчдын 700 гаруй бүтээл оролцсон бөгөөд модон урлал, эсгий урлал, зураг урлал, цаасан урлал, сүлжмэл, оёж мэтгэх урлал, металл урлал, чимэглэлийн урлал гэсэн 8 төрөлд 24 шилдэг бүтээлийг шалгаруулан үзэсгэлэн гаргаж, багш, сурагчдыг шагнаж урамшуулав. Шүүгчээр “Урлах эрдэм” дээд сургуулийн профессор  багш Б.Баттөр, ахлах багш С.Баярмаа, Б.Пүрэвсүрэн, Л.Батжаргал нар бүтээлийн шалгаруулалтыг шүүн явууллаа.

  
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр196
  • өчигдөр1704
  • нийт731237