Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Д. ЛУВСАНШАРАВЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ XXV УДААГИЙН УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА


2017 оны 10 сарын 26 өдөр. 22:27

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.    

Тус тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтад Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургууль оролцсон.

 Шилдэг сургууль, багш шалгаруулах шүүгчээр:

  • Нийслэлийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн, Соёлын тэргүүний ажилтан Ц.Иньяхүү
  • Найрал дууны холбооны нарийн бичгийн дарга Ц. Хонгорзул
  • Найрал дууны холбооны гишүүн, МУ-ын консервотурын хормейстер багш Л. Баярмаа нар шүүн ажиллалаа.

Шалгаруулалтын дүнгээр:

  • Шилдэг аронжировщик багш: 115 дугаар сургуулийн багш Ц. Алтанхуяг
  • Шилдэг удирдаач багш: 52 дугаар сургуулийн багш Цэнд-аюуш
  • Тэргүүн байранд: 52 дугаар сургууль
  • Дэд байранд: Орчлон олон улсын сургууль
  • Гутгаар байранд: 18 дугаар сургууль тус тус шалгарч 2-р шатны шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.
  • Мөн 1 дүгээр шатны шалгаруулалтад амжилттай оролцсон 1,2,3 дугаар байрын нийт 195 сурагчдыг урамшуулан гарын бэлэг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас өглөө.                           


Тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд уралдааны шүүгчээр:

  • Урлагийн гавъяат зүтгэлтэн, урлаг судлаач Ч. Буянхишиг
  • Соёл урлагийн их сургуулийн хормейстер багш Д. Оюунхишиг
  • Найрал дууны холбооны тэргүүн, Боловсролын их сургуулийн хормейстер багш Ц. Эрдэнэтуяа
  • Найрал дууны холбооны гүйцэтгэх захирал, Монгол улсын радио телевизийн Улаан бүч чуулганы удирдаач У. Мөнхжаргал
  • Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга Б. Ганхуяг


 2 дугаар шатны шалгаруулалтад Хан-Ууул дүүргийн

  • 52 дугаар сургууль Тусгай байр
  • 18 дугаар сургууль Д. Лувсаншаравын нэрэмжит шагналыг тус тус эзэллээ.

Амжилттай оролцсон 2 сургууль маань 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах “найрал дууны хамтлагуудын нэгдсэн тоглолт”-нд оролцох юм.

 

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
ШУДАРГА ЁС БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР,ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2014-11-26 10:08
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр122
  • өчигдөр658
  • нийт331059