Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ


2019 оны 08 сарын 22 өдөр. 08:03

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна.

Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандартууд, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын хэрэгжилтийг хангаж буй эсэхэд Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч, холбогдох мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 улсын стандартад хүүхдийн автобус нь 12-оос доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

Уг үзлэг, шалгалт 2019 оны 08 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд үргэлжлэх тул нийт сургууль, цэцэрлэгүүд тээврийн хэрэгслүүдээ идэвхтэй хамруулна уу.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ОЛГОХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ 2019
2019-05-15 23:11
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН A/156 дугаар ТУШААЛ /СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИГЧДЭД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ/
2019-05-15 23:02
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2019-05-15 19:25
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр584
  • өчигдөр3065
  • нийт1423225