Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР НИЙСЛЭЛД 2 СУРГУУЛЬ, 2 ӨРГӨТГӨЛ БАРИГДАНА


2017 оны 09 сарын 11 өдөр. 15:50

пон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийг бариулах ажил эхлүүлэхээр болоод байна. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  2. Хан – Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
  4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барина.

 Барилга угсралтын ажил 2018 оны 08 дугаар сараас эхэлж, 2020 оны 6 дугаар сард дуусна.

      2017 оны 09 дүгээр сарын 6 – ны өдөр энэхүү төслийг хэрэгжүүлэх  санамж бичигт нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нансалмаа, Япон Улсын Жайка олон улсын байгууллагын Судалгааны төвийн захирал хатагтай Чи Эзаки нар гарын үсэг зурлаа.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
ШУДАРГА ЁС БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР,ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2014-11-26 10:08
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр110
  • өчигдөр658
  • нийт331047