Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ж.ОТГОНХОРЛООГИЙН МЭНДЧИЛГЭЭ


2018 оны 10 сарын 03 өдөр. 22:56

Монголын  ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, удирдлагууд  Та бүхэндээ Дэлхийн болон  Монголын багш нарын баярын өдрийн мэндийг өргөн  дэвшүүлье.

Төрөөс боловсролын  талаар баримтлах бодлого,  Боловсрол, Соёл,  Шинжлэх Ухаан,Спортын яам,  Нийслэлийн боловсролын газар, Нийслэл дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрийг   хэрэгжүүлж, боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, байгууллагын менежмент, чадавхыг сайжруулан боловсролд оролцогсдын оролцоог  нэмэгдүүлэх, багш  ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх  чиглэлээр санаачлагатай ажиллаж, иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэж,  дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын хэлтэс  шинэчлэгдэн байгуулагдсаны түүхт 10 жилийн ой тохиож, Хан-Уулчууд  олон сайхан  шинэлэг ажлуудаар ойдоо бэлэг барьж амжилт бүтээл дүүрэн байлаа.  Тухайлбал “Зөв хүүхэд зөв ирээдүй” хөтөлбөр, “Миний ирээдүй - Миний гарт” сарын аян, цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш нарын дунд ур чадварын уралдаан, эмч нарын ур чадварын тэмцээн, Кембрижид багш бэлтгэх-“бидний зорилго 1” ажил,  Математик, монгол хэлний буухиа тэмцээн, мэтгэлцээн,  “Хүүхдээ сонсъё” өдөр, “Амжилтын гараа”, “Сорилго” шалгалт, “Эко дүүрэг-бидний оролцоо” нээлттэй хэлэлцүүлэг, “Хүүхдийн чуулган”, “Цахим гадуурхал цаашаа” чуулган, “Ааваараа бахархана” анхдугаар зөвлөгөөн, үйлчилгээний ажилтанд зориулсан “Хүндэтгэлийн өдөр”, бага ангийн багш нарын дунд “Эрчүүдийн манлайлал”, Засаг даргын нэрэмжит  “Хобби” урлагийн их наадам”, “Уран хэлхээ”, бүжгийн улсын уралдаан,  “Бүтээлийн хур” үзэсгэлэн  гээд олон олон ажлыг Хан-Уулчууд маань санаачилж, хамтран зохион байгуулсан нь  багш сурган хүмүүжүүлэгчдийн  маань бахархал билээ.

Дүүргийн боловсролын хэлтсээс 12 дугаар ангийн  суралцагчдын дунд судлагдахуун бүрээр 3 удаа “Сорил” шалгалт авч, мэргэжлийн  багш нар, суралцагчдын хичээнгүй  зүтгэлийн  үр дүнд 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын ерөнхий оноогоор 11 судлагдахуунаас  8 судлагдахууны дундаж оноо  нь өмнөх жилүүдээс ахисан, математик, монгол хэлний хичээлээр Улсын дундажаас дээгүүр оноотой бөгөөд 10 сурагч  800 оноотой шалгагдлаа.

Мөн Ө.Шүрэнцэцэг захиралтай 15 дугаар сургуулийн хамт олон маань 2018 оны Нийслэлийн тэргүүний сургуулиар шалгарсан нь бид бүгдийн хамтын ажиллагаа,  боловсролын салбараа тэргүүлэх салбар хэмээн дэмжиж ажилладгийн үр дүн гэж үзэж байна.

Дүүргийн Боловсролын салбарын цэцэглэлт, хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх санаачлагатай илүү ихээр хөдөлмөрлөж боловсролын салбарын түүчээ болон ажиллаж байгаа Та бүхэндээ шинэчлэлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх үйлсэд  тань амжилт хүсье.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ж.ОТГОНХОРЛОО
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр230
  • өчигдөр964
  • нийт828136