Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.


2017 оны 10 сарын 01 өдөр. 23:23
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 05-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсаны дагуу 2014-2015 оны хичээлийн жилээс анх удаагаа Монголын багш нарын баярын өдрийг 10 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Энэ жилийн Монголын багш нарын 51 дэх баярын өдрийг угтан Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсээс нэлээдгүй олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Сургууль, цэцэрлэгүүдэд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлээ хэлэлцүүлэн шилдгүүдээ тодрууллаа.
“Монгол Оюун XXI зуун” цогцолбор сургуультай хамтран “Спорт наадам-2017” спортын 5 төрөлтийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шалгарсан баг тамирчид Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон өнөөдрийн байдлаар 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна.
Мөн 10-р сарын 2-3-ны өдрүүдэд “Залуу багш нарын урлагийн наадам"-ыг Дүүргийн Соёлын ордонтой хамтран зохион байгуулна.
Ерөнхий боловсролын сургуулиуд “Ахмад багшийн нэг өдөр”, “Сурагчийн нэг өдөр”-ийг хуваарийн дагуу амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн багш нарын баярын Хүндэтгэлийн хурал 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Дүүргийн Соёлын ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Боловсролын салбарын түүчээ болон ажиллаж байсан ахмад буурлууд, энэ цаг үед ажиллаж хөдөлмөрлөж байгаа эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, хамтран ажилладаг байгууллага, эцэг эхчүүд, ирээдүй хойч болсон хүүхэд багачууд та бүхэндээ Дэлхийн болон Монголын багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр511
  • өчигдөр1322
  • нийт584603