Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Заах арга, ур чадварын Дүүргийн аваргууд тодорлоо


2018 оны 11 сарын 02 өдөр. 09:17
Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсээс сургууль, цэцэрлэгийн захиргаадтай хамтран багш нарынхаа дунд 17 судлагдахуун, үйл ажиллагаагаар 2018-2019 оны хичээлийн жилийн заах арга, ур чадварын аварга шалгаруулах уралдааныг 2018 оны 10-р сарын 15-29-ний өдрүүдэд Дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд сургууль, цэцэрлэгүүдээс шалгарсан 279 багш заах арга зүй, ур чадвараараа өрсөлдөн, эцсийн дүнгээ гаргасан.
Багш нарын оролцооны нийлбэр дүнгээр С.Оюун захиралтай 115-р сургууль 2018 оны заах арга, ур чадварын уралдааны аваргаар , Х.Чинбат захиралтай 18-р сургууль Дэд аварга, Ө.Шүрэнцэцэг захиралтай 15-р сургууль Гуравдугаар байранд тус тус шалгарсан.
Тэргүүн байранд шалгарсан багш нар:
1 СӨБ-бүлэг- Н.Халиун "Эрхий мэргэн" цэцэрлэг
2 СӨБ-хөгжим-Д.Зоригтбаатар 189-р цэцэрлэг
3 СӨБ-хөдөлгөөн эрүүл мэнд- Н.Батмөнх 144-р цэцэрлэг
4 Бага анги-Г.Ариунтуул 18-р сургууль Тэргүүн байр
5 Бага анги- Г.Мөнхжаргал 15-р сургууль “ДЭД” байр
6 Биологи- Б.Энхтуяа 34-р сургууль
7 Хими - Т.Батцэцэг 115-р сургууль
8 Математик - Ж.Долгорсайхан 15-р сургууль
9 Мэдээлэл зүй- Ц.Одончимэг 114-р сургууль
10 Дизайн технологи, зураг зүй- М.Ховор-Эрдэнэ 75-р сургууль
11 Биеийн тамир- А.Урангоо Орчлон сургууль
12 Хөгжим- Л. Гандөл 63-р сургууль
13 Түүх нийгэм- О.Пүрэвсүрэн Буянт-Ухаа ЦС
14 Физик- Б.Ууганбаяр 52-р сургууль
15 Монгол хэл- Д.Оюунцэцэг 75-р сургууль
16 Гадаад хэл - Б.Ганбаяр Орхон Хасү
17 Газарзүй- Б.Батжаргал Буянт-Ухаа ЦС.
Мөн боловсролын хэлтсээс Дүүргийн аварга шалгаруулах ур чадварын уралдаанд оролцож, хичээл заасан багш нарынхаа тэргүүн туршлагыг бусдад хүргэх зорилгоор хуваарийн дагуу сургууль, бүсүүдэд үзүүлэх хичээл заалгаж, бусад багш нарыг хамруулан ажиллаж байна. Хуваарийн дагуу бага боловсролын багш нар 130, Буянт-Ухаа, 118,41-р сургууль дээр үзүүлэх хичээл зааж давхацсан тоогоор 245 багш, менежер, захирлууд хамрагдсан байна.
Үзүүлэх хичээлд Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон хариуцсан мэргэжилтнүүд оролцож, багш нарт зөвлөгөө өгч ажилласан.
Тэргүүн байранд шалгарсан багш нартаа баяр хүргэж, Нийслэлийн уралдаандаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1976
  • өчигдөр2234
  • нийт772048