Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

“ТАНЫ ХҮҮХДИЙГ ТАНИХГҮЙ ХҮН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо


2018 оны 09 сарын 08 өдөр. 00:33

Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хороо, Улсын их хурлын гишүүн Н.Учралын санаачлагаар зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордоны их танхимд явагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  НҮБ-ын хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, А.Баттулга сан дэмжин ажиллаж байгаа юм.

 

Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь урьд урьдын ийм төрлийн хэлэлцүүлэгээс оролцож буй байгууллагын хүрээгээрээ харьцангуй өргөн хүрээг хамарч зохиогдсон ба ЦЕГ-аас өрнүүлж буй Unfriend аяныг дэмжин явагдсанаараа онцлогтой байлаа.

Нээлттэй хэлэлцүүлэг нь “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Цахим орчны зохистой хэрэглээ” гэсэн хоёр панелийн хүрээнд явагдсан бөгөөд улсын их хурал, засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, сурагч хүүхдийн төлөөллийг панелистаар оролцуулан өргөн хүрээнд шинэ содон олон санал санаачлага дэвшүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

УИХ-аас цахим бодлогыг хэрэгжүүлж эхлэн “Цахим бодлогын түр хороо”-г байгуулан ажиллаж байгаа ба өдөр өдрөөр нэмэгдэж буй цахим орчныг зөв зохистой хэрэглэх, түүний цаана далд хэлбэрээр нуугдаж байдаг элдэв төрлийн гэмт хэрэг, халдлага, хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэх контент, бага насны хүүхдийн сэтгэхүй, ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй цахим орчны талаар салбар салбарын төлөөллүүд оролцон санал бодлоо солилцлоо.

Сүүлийн 5 жилийн хугацаанд гэхэд Монгол улсад интернет хэрэглэгчийн тоо 4.5 дахин хэмжээгээр нэмэгдэж 2012 онд дөнгөж 654.000 байсан уг тоо өнгөрсөн 2017 онд 2.910.778-д хүрсэн гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил өнгөрөгч 2017 онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний 8 сарын байдлаар аль хэдийнэ 200 даваад байна. Өнөөдөр Монгол улсад цахим орчинд тавих хяналтын чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо төсөөтэй байдлаар зохицуулж байна. Төсөөтэй гэсний учир нь одоогийн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актуудаар тус хороо нь цахим веб хуудас, радио телевизийн үйл ажиллагаа, тэдгээрийн контентод хяналт тавихаар зохицуулагдсан байдаг. Гэвч Фэйсбүүк, Твиттер зэрэг иргэн бүрийн үзэл санаа, үйлдэл эс үйлдэхүйн чөлөөт индэр болсон платформууд бий болж, улмаар Монгол улс тэдгээрийн хэрэглээгээр Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10-р байрт жагсах болсон нь биднээс дараагийн бодлого, төлөвлөлт, алхамуудыг шаардаж эхэллээ. Иймээс ч уг арга хэмжээг зохион байгуулах болсон талаараа зохион байгуулагчид ярьж байна.

Уг хэлэлцүүлэгт хууль хүчний байгууллага, харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлийн газар албадууд, хүүхэдтэй ойр ажилладаг ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, сурагч болон эцэг эхийн төлөөлөл гээд нийт 800 гаруй оролцогч оролцсон нь бүх л талаас нь хүүхдийг цахим халдлагаас хамгаалахад илүү ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өнөөдрийн хэлэлцүүлэгээс гарсан санал дүгнэлт зөвлөмжийг УИХ-ын гишүүн, УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал төрийн 3 өндөрлөгт хүргүүлэх бөгөөд энэхүү санал санаачлага нь зөвхөн яригдаад өнгөрөх биш  төрийн өндөрлөгүүдийнхээ түвшинд ажил хэрэг өрнүүлэх томоохон ажлын эхлэл болгох зорилгыг агуулж байгаа юм.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1981
  • өчигдөр2234
  • нийт772053