Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

“Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадын шилдгүүд шагналаа гардан авлаа


2018 оны 06 сарын 16 өдөр. 18:47

“Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадын шилдгүүд шагналаа гардан авлаа
2018.06.08

Бага боловсролын зорилго нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх бөгөөд эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, унших, бичиж сурах явдал билээ.
Нийслэлийн боловсролын газраас 2018 оны “Эх хэлний боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Мөн нийслэл, дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургах, үндэсний бахархал, глобаль сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Хүн болох багаасаа” аяныг зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газраас “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодруулан шагналаа гардуулав.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд НБГ-ын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, Бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх, Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан нар оролцлоо.
Энэхүү олимпиад сүүлийн 5 жил тогтмол зохион байгуулагдаж байгаа бөгөөд 3-5-р ангийн багш нарын чансаагаа сорих, хүсэн хүлээдэг олимпиадын нэг билээ.
Энэ хичээлийн жилд зохион байгуулагдсан олимпиадын I даваанд 3-5-р ангийн 1918 бүлгийн 65898 сурагч, II даваанд 109 бүлгийн 4488 сурагч шалгаран оролцлоо.
Энэхүү олимпиадад Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, сурагчид амжилт дүүрэн оролцсонд талархал илэрхийлье.
3-р ангиийн төрөлд: 115-р сургуулийн Г.Бэлэгмаа багштай 3е анги, 18-р сургуулийн Г.Ариунтуул багштай 3а анги, 115-р сургуулийн Ч.Сарантуяа багштай 3д анги,
4-р ангийн төрөлд: 15-р сургуулийн М.Оюунцэцэг багштай 4б анги, 52-р сургуулийн Н.Ууганчимэг багштай 4ж анги, 115-р сургуулийн Д.Мөнхцэцэг багштай 4б анги, 75-р сургуулийн Ө.Бурмаа багштай 4а анги, 18-р сургуулийн П.Долгоржав багштай 4г анги, 15-р сургуулийн багш Э.Цэнд-Аюуш 4г анги, 115-р сургуулийн Д.Алтанцэцэг багштай 4а анги,
5-р ангийн төрөлд: 115-р сургуулийн Б.Эрдэнэцэцэг багштай 5а анги, 18-р сургуулийн Ч.Баясгалан багштай 5б анги, 32-р сургуулийн Ч.Юманчүү багштай 5в анги хамт олон шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагнал, Батламж гардан авав.
Баяр хүргэж, амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр281
  • өчигдөр964
  • нийт828187