Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт амжилттай эхэллээ.


2019 оны 08 сарын 27 өдөр. 23:14

“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордон болон Хүнсний технологийн колледж дээр тус дүүргийн Бага боловсролын багш, сургалтын менежерүүд оролцож, сургалтын нэгдсэн мэдээлэл хийж байна.
Сургалтын нээлтэд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар оролцлоо.
Сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний сургагчаар бэлтгэгдсэн 545 багш 8 дугаар сарын 15-23-нд 21 аймагт сургалтаа амжилттай зохион байгуулсан бол өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд судлагдахуун тус бүрээр нийслэлийн ЕБС-иуд дээр төвлөрүүлэн зохион байгуулж нийт 16,825 багш хамрагдаж байна.
“Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтад Монголын бүх багш нар, сургуулийн удирдлага /нийт 44014 хүн/, БСУГ-ын дарга, мэргэжилтэнг бүрэн хамрагдаж байгаагаараа онцлогтой болно. Үүний зэрэгцээ мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн дидактикийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нар сургалтад оролцох нь нээлттэй байна.
Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёололыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн.
Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дундажаар 35.5% буурсан байна. Энэ мэтчилэн суурь боловсролын 8.7%, бүрэн дунд боловсролын 9.2%-иар агуулга тус тус буурсан байна.
Багш сурган хүмүүжүүлэгч нартаа эрүүл энх сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөж удахгүй болох 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье.

 

ХУД-ийн Боловсролын хэлтэс

 




 

 

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ОЛГОХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ 2019
2019-05-15 23:11
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН A/156 дугаар ТУШААЛ /СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИГЧДЭД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ/
2019-05-15 23:02
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2019-05-15 19:25
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр1409
  • өчигдөр3939
  • нийт1406106