Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

"SCHOOL POLICE -2017 " ЭРГҮҮЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО


2017 оны 12 сарын 01 өдөр. 22:42

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр уламжлал болгон зохион байгуулагддаг дүүргийн аварга шалгаруулах "School police" дэвжээ тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын ордонд амжилттай боллоо.

"School police" дэвжээ тэмцээний зорилго нь ЕБС-ийн нийгмийн ажилтан, сурагч, тэдний эцэг эхтэй хамтран сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сурагчдыг сургуулийн орчинд аливаа гэмт халдлага, хэрэг зөрчилд өртөх эрсдлээс хамгаалах,сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэхэд оршиж энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тэмцээнийг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулан бүсээс шалгарсан шилдэг багууд хоорондоо өрсөлдөж шилдэгээ тодрууллаа.

"School police" дэвжээ тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганзориг нар байлаа.

Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөө дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд бүсчилсэн хэлбэрээр хоорондоо өрсөлдсөн бөгөөд бүсээс шалгарсан 4 баг эцсийн шалгаруулалтанд өрсөлдөж нийт дүнгээр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “Цэц” баг Тэргүүн байр, 52 дугаар сургуулийн “Don’t stop” баг дэд байр, 60 дугаар сургуулийн “Цэцээ гүн” баг, 114 дүгээр сургуулийн “Гэрэлт ирээдүй” баг тусгай байранд тус тус шалгарлаа. 
Ийнхүү Нийслэлийн аварга шалгаруулах "School police" дэвжээ тэмцээнд Хан-Уул дүүргээ төлөөлж Буянт Ухаа цогцолбор, 52 дугаар сургууль оролцох эрхтэй боллоо.

 

 

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
ШУДАРГА ЁС БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР,ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2014-11-26 10:08
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр834
  • өчигдөр974
  • нийт346339