Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

“ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ” ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ / 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ /


2017 оны 06 сарын 18 өдөр. 08:54
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.18, 3 дугаар зүйлийн 3.5.4, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 440 дүгээр тушаалыг тус тус үндэслэн 2017 оны улсын ”Оны тэргүүний багш” шалгаруулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар тэргүүний багшийг олж илрүүлэх, тухайн багшийг улсын хэмжээнд сурталчилан таниулах, шилдэг арга зүй туршлагыг түгээн дэлгэрүүлэх, урамшуулах, дэмжих зэрэг ач холбогдолтой юм.
ЗОРИЛГО:
“Оны тэргүүний багш”-ын болзол хангасан багш нарыг шалгаруулж, олон улсын болон Монголын багш нарын өдрөөр алдаршуулан урамшуулж, тэдний арга туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
ХАМТРАН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГА: БСШУСЯ, БМДИ, БСУГ
ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР:
I үе шат: 2017 оны 06.05-08.15, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
II үе шат: 2017 оны 09.10-10.02, I шатнаас шалгарсан багшийн ажилладаг сургууль
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
1. Орон нутгийн Боловсрол Соёл Урлагийн Газар
Тухайн орон нутгийн “Оны тэргүүний багш”-ийг шилдэг, тэргүүний арга туршлагатай багш нараас илрүүлэн тэдний боловсруулж, хэрэгжүүлсэн нэгж хичээлийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлж буй байдал, багшийн "Ёс зүйн зөвлөл"-ийн тодорхойлолт, "Оны тэргүүний багш"-ийг дүгнэх аргачлал зэрэгт тус тус үндэслэн шалгаруулж дүгнэлт гаргана. Шалгарсан багшийн материалыг 2017 оны 07 сарын 01-ний дотор улсын коммист (БМДИ-д) ирүүлнэ.
2. “Оны тэргүүний багш” шалгаруулах ажлын хэсэг Оны тэргүүний багш шалгаруулах журмын дагуу аймаг, орон нутгаас ирүүлсэн багш нарын материалд үнэлгээ хийнэ. Ингэхдээ монгол улсын боловсрол, соёл, шинжлэх Ухааны яамны сайдын 2007 оны 11 сарын 27 өдөр гаргасан 440 дүгээр тушаал, тушаалын хавсралт болох "Оны тэргүүний багш" шалгаруулах болзол, түүнийг дүгнэх аргачлалыг ашиглана. Уг аргачлалын 2.5.1-2.5.3 шалгуурт тэнцсэн багш нарын ажил байдалтай нь танилцаж, 2.5.4-2.5.5
шалгууруудад үнэлгээ өгч, коммисын хурлын шийдвэрээр Улсын "Оны тэргүүний
багш"-ийг шалгаруулна.
3. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам
Оны тэргүүний багш шалгаруулах улсын коммисын шийдвэрээр улсын “Оны
тэргүүний багш”-аар шалгарсан багшийг олон улсын багш нарын өдрөөр
урамшуулан алдаршуулна.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:
Улсын “Оны тэргүүний багш”-г шалгаруулан, тухайн багшийн шилдэг арга зүйн
туршлагыг түгээн дэлгэрүүлж нийтийн хүртээл болгоно.
Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
2019-12-03 20:47
БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ОЛГОХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ 2019
2019-05-15 23:11
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН A/156 дугаар ТУШААЛ /СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИГЧДЭД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ/
2019-05-15 23:02
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2019-05-15 19:25
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын үндсэн сургалтын хуваарь
2017-10-30 23:19
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр2216
  • өчигдөр2630
  • нийт1460757