Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

ШУДАРГА ЁС БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР,ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ


2014 оны 11 сарын 26 өдөр. 10:08

ШУДАРГА ЁС БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ      ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын дунд бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас бие сэтгэл зүйн онцлогт тохирсон шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан зарлаж байна.

Зорилго:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад шударга ёсны тухай мэдлэг, чадвар, түүнийг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэхэд оршино.

Зохион байгуулагч:

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн боловсролын газар.

Хамрах хүрээ:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар /багаар оролцож болно/. Хугацаа:

-       2014 оны 11 дүгээр сарын 10 өдрөөс 11 дүгээр сарын 28 өдрийн 17 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэст хүлээн авна.

Утас: 70112465, 70112467

цахим шуудангийн хаяг: Tsоlmon@iаас.mn

- Шалгаруулалтын дүнг 2014 оны 12 дугаар сарын 1 -ний өдөр зарлана.

-       Уралдаанд шалгарсан оролцогчид боловсруулсан хичээлийн хөтөлбөрөөр үзүүлэх хичээл заана.

Тавигдах шаардлага:

- Бага, дунд, ахлах анги гэсэн зорилтот бүлгийн аль нэгийг сонгосон байх;

- Боловсруулсан төсөл, хөтөлбөр нь хичээлийн хөтөлбөрт тавигдах үндсэн шаардлагыг хангасан байх /сэдэв, зорилт, арга зүй, хэрэглэгдэхүүн, агуулга, дүгнэлт, үнэлгээ/;

- Хичээлийн үргэлжлэх хугацаа 40-80 минутаар тооцсон байх;

- Зорилтот бүлгийн сурагчдын нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон үг, хэллэг, тохиолдол жишээ баримт хэрэглэсэн байх;

- Сурагчдын сонирхол хэрэгцээг татахуйц оролцооны арга зүй ашигласан байх;

- Сурагчдад шударга ёсыг эрхэмлэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн байх;

Ирүүлэх материал:

Хичээлийн хөтөлбөр, танилцуулга, сургалтын хэрэглэгдэхүүний хамт, цаасаар болон                цахим хэлбэрээр ирүүлнэ / Tsоlmon@iаас.mn цахим хаягаар ирүүлнэ/;

-       Овог нэр, мэргэжил, өөрийн холбоо барих утас, хаяг, цахим хаягийг материалд хавсаргах.

Шагналын сан:

1.    Бага ангийн сурагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр - 1 - Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

2.    Дунд ангийн сурагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр - 1 - Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

3.    Ахлах ангийн сурагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр - 1 - Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

4.    Тусгай шагнал -2 тус бүр өргөмжлөл, 350.000 төгрөг

Холбоо барих:

Авлигатай тэмцэх газар, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс

Утас: 70112465, 70112467 цахим шуудангийн хаяг:  Tsоlmon@iаас.mn

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд hud.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТУХАЙ
2017-08-28 18:14
өнөөдөр сургууль
2017-08-25 07:54
ХУД багшийн ажлын байрны захиалга-2017-2018
2017-08-19 01:07
"Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүй, Багшийн ёс зүй харилцаа" сэдэвт орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулалтын тухай
2017-08-17 00:16
Удирдах ажилтны шуурхай
2017-08-17 00:12
ЕБС, СӨББ-ын удирдлагуудад
2017-08-10 08:34
БДБ-14,15,16 мэдээ гаргах
2014-12-04 08:20
ШУДАРГА ЁС БИДНИЙ ТЭМҮҮЛЭЛ” СЭДЭВТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР,ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2014-11-26 10:08
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр540
  • өчигдөр741
  • нийт307812