Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс

Тайлан мэдээ


 
“UB SCHOOL BUS” АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ
Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Сургуулийн автобус”-ны төсөл хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа аж Тиймээс энэхүү төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад сургуулийн автобусаар зорчих хүүхдүүдийн NFC чип бүхий бугуйвчийг гардуулан өглөө. Сурагчид сургуулийн автобусанд сууж, буухдаа бугуйвчаа уншуулснаар эцэг эхчүүд хүүхдээ автобусанд хэдэн цагт хаанаас суусан, буусан талаар болон автобусны байршил, хурдны мэдээллийг аппликейшнаар харах боломжтой юм. Одоогоор нийслэлийн хэмжээнд 33 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байна. Төслийн үр дүнд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаас гадна хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй зорчих асуудал шийдэгдэж байгаа юм. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд, сургуулийн удирдлага анхаарал хандуулж ажиллах аж. Мөн бугуйвчийн хэрэглээний зааврыг олон нийтэд хүргэж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байна.
2020 оны 01 сарын 31. 23:56
 
 
Сургалтын менежерүүдэд:2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах чиглэлийн дагуу албан бичигтэй танилцана уу. Чиглэлийг эцэг эх, асран хамгаалагч нарт цахимаар дамжуулан суралцагч бүрт хүрсэн эсэхэд хяналт тавьж ажиллана уу.
2020-02-01 00:17
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД “ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТАЙ БОЛЛОО
2020-01-31 23:44
2019-2020 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ
2020-01-31 23:38
ЕБС, СӨБ-ЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН АНХААРАЛД
2020-01-31 23:26
СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
2019-12-03 20:47
БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТ ОЛГОХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ 2019
2019-05-15 23:11
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН A/156 дугаар ТУШААЛ /СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИГЧДЭД БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ/
2019-05-15 23:02
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
2019-05-15 19:25
эмч нарын сургалт
2018-05-29 22:26
ТӨРӨЛЖСӨН БОЛОН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАХ ТУХАЙ
2018-05-22 20:44
НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧДЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
2018-04-27 12:58
Сургалтын менежер, 9.12-р ангитай анги удирдсан багш нарт
2018-04-25 09:52
2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
2018-04-25 09:50
“БИД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЖ ЧАДНА” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2018-04-04 20:57
Моннис 20 жил-Ногоон төгөл
2018-04-03 22:45
4-5 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдааны удирдамж
2018-03-16 11:27
музей үзэх тухай
2018-03-01 18:29
Онол практикийн V бага хуралд илтгэл хэлэлцүүлэх тухай
2018-01-06 15:14
5, 10, 15 дахь жилдээ ажиллаж буй ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь
2018-01-06 15:12
2018 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, ажилтнуудын мэдээллийг хүргэж байна
2018-01-06 15:04
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр741
  • өчигдөр1523
  • нийт1710863